УРГИЙН ӨСӨЛТИЙН СААТАЛ

Ургийн өсөлтийн саатал гэдэг нь ургийн жин тухайн жирэмсний хугацаанд байх ёстой хэмжээнээс <10 перцинтил байхыг хэлнэ. Ургийн өсөлтийн саатлын 70% нь хэдийгээр шалтгааныг илрүүлэхэд төвөгтэй байдаг ч удам дагасан бие бялдрын хөгжлийн онцлогтой илүү холбоотой байдаг. Эмгэг явцтай ургийн өсөлтийн саатал хөгжингүй орны жирэмсэн эмэгтэйчүүдэд 4-8%, хөгжиж буй оронд 6-30%, өсөлтийн сааталтай урагт 2-6 дахин их перинатал өвчлөл, эндэгдэл тохиолдож байна. Шалтгаанаас хамаарч ургийн өсөлтийн саатал нь жигд болон жигд бус байна. Жигд хэлбэрийн өсөлтийн сааталтай үед биеийн бүх хэсэг жигд багассан байдаг бол жигд биш хэлбэрийн үед хэвлийн хэмжээ толгойн хэмжээнээс хоцорсон байдаг. Жигд хэлбэрийн өсөлтийн саатал нь жирэмсний эрт хугацаанд химийн бодис нөлөөлсөн, халдвар, хромосомын өөрчлөлт зэргээс шалтгаална. Жигд биш хэлбэрийн өсөлтийн саатал ихэвчлэн жирэмсний хожуу хугацаанд үүссэн ихсийн дутмагшилтай холбоотой.

Ургийн өсөлтийн саатал үүсэхэд эх ургийн талаас нөлөөлөх шалтгаан: . -Эх бие жижигтэй, жин багатай байх.

Биеийн жин <45 кг эмэгтэйчүүд жирэмслэхэд хугацаанаас бага жинтэй нярай төрүүлэх эрсдэл 2 дахин их байна. Жирэмсний >28 долоо хоногт биеийн жин тохирсон хэмжээгээр эсвэл огт нэмэгдэхгүй байх нь ихэвчлэн ургийн өсөлтийн сааталтай холбоотой. Хэдийгээр жин багатай ч эхийн биеийн жин жирэмсний төгсгөлд 11-16 кг-аар нэмэгдэх ёстой.

-Эхийн архаг өвчин.

Эхийн эрүүл мэндийн байдал тухайлбал жирэмсний архаг даралт ихсэлт, зүрхний хөх гажиг, чихрийн шижин, хоол тэжээлийн дутагдал, холбогч эд судасны эмгэгтэй байх зэрэг нь ургийн өсөлтийн сааталд хүргэх шалтгаан болдог. Мөн манас таталтын урьдал, тамхи татах зэрэг нь ургийн өсөлтийн сааталд хүргэнэ.

-Ургийн халдвар.

Вирусийн халдвар тухайлбал улаанууд, цитомегаловирус, А гепатит, парвовирус В19. салхин цэцэг, томуугийн вирус зэрэг халдварууд ургийн өсөлт саарахад нөлөөлнө. Түүнчлэн бактери (листероз), протоз (токсоплазмоз), спирохет (тэмбүү) зэрэг халдварууд нөлөөлнө.

-Хромосомын эмгэг:

13, 18-р хромосомын гурвал, Тернерийн хам шинж зэрэг нь ихэвчлэн ургийн өсөлт саарах хам шинжийг үүсгэнэ. Харин 21 дүгээр хромосомын гурвал ургийн өсөлтийн саатал үүсгэх нь ховор байдаг.

-Урагт хортой нөлөөлөл.

Аливаа хортой нөлөөлөл ургийн өсөлтийн сааталд хургэнэ. Тухайлбал: таталтын эсрэг эмүүд, тамхи, хар тамхи, архи г.м. . Ихсийн эмгэгийн үед цусны урсгал буурах нь ургийн өсөлт саарах гол шалтгаан болдог.

-Ихэр жирэмслэлт.

Ихэр ургийн аль нэгний есөлт хоцрох нь 12-47% тохиолдоно. Оношилгоо:

-хэт авиан шинжилгээгээр үнэлнэ. Жирэмсний хугацааг эхний 3 сард нягталж, тогтоосон байх шаардлагатай. Жирэмсний 20 долоо хоногт умайн ёроолын өндөр >3 см хоцорвол, ургийг хэт авиан шинжилгээ хийж оношийг саарах хам шинжтэй хавсарна. Ургийг хэт авиан шинжилгээ хийж оношийг батална. УОШ-ий багасалт ихэвчлэн ургийн өсөлт саарах хам шинжтэй хавсарна.

/Авах арга хэмжээ нь жирэмсний хугацаанаас хамаарна. Жирэмсний 32 долоо хоногт өсөлтийн хоцрогдол З перцинтилээс бага гэж оношлогдвол амниоцентез хийж, ургийн цуснаас авч кариотип, вирус тодорхойлно. Дээрх шинжилгээнүүд нь жирэмслэлт таслах заалт болохгүй ч гэсэн эцэг эх, эх барихын болон нярайн эмч нарт төрөлтийн төлөвлөгөө боловсруулах, нярайд тусламж үзүүлэх төлөвлөгөө гаргахад чухал ач холбогдолтой.

  • Жирэмсний >37 долоо хоногийн хугацаанд ургийн өсөлтийн саатлын хам шинж (УӨСХШ) илэрвэл төрөлтийг шийдвэрлэнэ.
  • Жирэмсний 34-36 долоо хоногтой УӨСХШ илэрсэн:

Хэрэв дараагийн долоо хоногийн турш ураг өсөхгүй бол төрүүлэх арга хэмжээ авна (явцыг хэт авиан шинжилгээгээр тогтмол хянаад).

  • Төрөх хугацаа хол байгаа УӨСХШ илэрсэн. Консерватив эмчилгээ хийнэ. Биеийн хөдөлгөөнийг хязгаарлана, тохирсон хоол тэжээл хэрэглэхийг зөвлөнө. ургийн амьдрах чадварыг үнэлнэ.

Үүнд: Ургийн хөдөлгөөнийг тоолох, 3-4 долоо хоног тутамд хэт авиан шинжилгээ хийх, урагт ачаалалгүй сорил эсвэл 2 долоо хоног тутамд биофизик үзүүлэлтүүдийг үнэлнэ. Хэт авиан Допплер шинжилгээнд хүйн артерийн агшилт сулралын харьцаа өөрчлөгдөх, сулралын төгсгөл бичигдэхгүй буюу урвуу эсрэг урсгал болох зэрэг шинжүүд илрэх нь урагт эрсдэл үүсч байгааг илтгэнэ.

  • Төрөх хугацаа хол байгаа. УӨСХШ-тэй үед ургийг дутуу төрүүлэх нь жирэмслэлтийг цааш үргэлжлүүлэхээс илүү ашигтай гэж үзсэн үед л төрүүлэх шийдвэр гаргана. Ийм үед төрөх замаар төрүүлэх эсрэг заалт байхгүй ч ураг төрөлтийн эрсдэлийг даах чадваргүй байна. Ургийн өсөлтийн сааталтай байсан нярай биеийн халуун буурах, бусад бодисын солилцооны эмгэг, гипогликеми -д хэт мэдрэг учир зохих тусламжийг үзүүлсэн байна. Судалгаанаас үзэхэд зарим ургийн өсөлтийн саатал нь нярайн танин мэдэхүйд сөргөөр нөлөөлөх гол хүчин зүйл болдог.

© 2024 он. Сант марал. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency