жирэмсэнээс хамгаалах тариа

Жирэмслэхээс хамгаалах тариа

  • Депо провера нь 150 мг дан прогестерон агуулдаг. Үүнийг 3 сар тутамд булчинд гүн тарьж хэрэглэнэ.

Үйлчлэх зарчим

  • Дан прогестерон нь өндгөн эс боловсрох, гадагшлахыг саатуулна. Мөн умайн хүзүүний салиаг өтгөрүүлснээр үрийн шингэн үтрээнээс умай руу ороход саад учруулдаг.

Үр дүн

  • Гурван сар тутамд тогтмол хэрэглэхэд үр дүн 99,7% байна

Давуу тал

  • Нэг тун нь гурван сарын туршид жирэмслэлтээс сэргийлнэ.
  • Аль ч насны эмэгтэйчүүд хэрэглэхэд тохиромжтой.
  • Хөхний сүүний гарц болон чанарт нөлөөлөхгүй.
  • Хөхүүл эмэгтэй хүүхэд төрүүлснээс хойш 45 хоноод уг тариаг хэрэглэж болно.
  • Умайн салстын хорт хавдар болон умайн холбогч эдийн хоргүй хавдар үүсэхээс урьдчилан сэргийлнэ.

Дараах эмэгтэйчүүдэд уг аргыг хэрэглэхэд онцгой ач холбогдолтой:

  • Төмөр дутагдлын цус багадалттай
  • Эпилепситэй эмэгтэйчүүд хэрэглэхэд уналтын тоо цөөрнө.

Сул тал

  • Биений юмны мөчлөгт өөрчлөлт орох хандлагатай.
  • Бага хэмжээний цусархаг ялгадас гарах, цус алдах нь 3 сарын тариаг анх хэрэглэж эхлэх үед элбэг тохиолдоно.
  • Сарын тэмдэг ирэхгүй байж болно.
  • Биеийн жин нэмэгдэж болно. (жилд дунджаар 1-2 кг)
  • Ховор тохиолдолд толгой өвдөх, хөхөөр хөндүүрлэх, сэтгэл гутрах, дотор эвгүйцэх, үс унах, бэлгийн сэрэл буурах, батга гарах зэрэг өөрчлөлтүүд ажиглагдана.
  • Жирэмслэх чадвар хэрэглэхээ больсноос хойш хэсэг хугацаа өнгөрсний дараа сэргэдэг (дунджаар 4 сар).
  • Бэлгийн замын халдвар ДОХ, ХДХВ-ээс хамгаалахгүй.

Хэрэглэж болох эмэгтэйчүүд

  • Биений юм нь ирж эхэлсэн охидоос эхлээд цэвэршилтийн нас хүртэлх бүх насны эмэгтэйчүүд хэрэглэхэд тохиромжтой.
  • Өөрөөрөө болон кесар мэс заслаар төрснөөс хойш 45 хоноод тавиулж болно (Хөхний сүүний гарцад нөлөөлөхгүй)
  • Бага аарцгийн хөндийн эрхтний үрэвсэлтэй эмэгтэйчүүд.

Хэрэглэж болохгүй эмэгтэйчүүд

  • Жирэмсэн байх магадлалтай.
  • Артерийн даралт 180/110-аас их эсвэл судасны эмгэгээс шалтгаалан даралт ихэссэн, цус харваж байсан
  • Зүрхний архаг өвчтэй.
  • Шалтгаан нь тодорхой бус үтрээний цус алдалт
  • Өмнө нь хөхний хорт хавдраар өвчилж байсан, эсвэл одоо өвчтэй байгаа
  • Элэгний хатуурал хавдар, вирусийн гаралтай элэгний хурц үрэвслийн үе

Хэрэглэж эхлэх хугацаа

  • Биений юм ирж эхэлсэн өдрөөс хойш эхний 7 хоногийн дотор.
  • Бусад тохиолдолд эмэгтэй жирэмсэн биш гэдэг нь баталгаатай байвал хэдийд ч эхэлж болно.
  • Төрснөөс хойш 45 хоног ба түүнээс дээш хугацаа өнгөрсөн бол биений юм ирэхийг хүлээх шаардлагагүй хэзээ ч эхэлж болно.
  • Зулбасан, үр хөндүүлсний дараа шууд хэрэглэж болно.

© 2024 он. Сант марал. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency