жирэмсэнээс хамгаалах эм

Жирэмснээс хамгаалах эм

Жирэмснээс хамгаалах дааврын хавсарсан эмийг хэзээнээс хэрхэн уух вэ?

  • Дэлхий дээр жирэмснээс хамгаалах дааврын хавсарсан эмний 40 гаруй нэр төрөл брэнд байдагаас монгол улсад 20 орчим нэр төрлийн эм худалдаалагдаж байна.
  • Эдгээрийн ихэнх нь дааврын хавсарсан эм байдаг. Дааврын хавсарсан эм гэдэг нь энгийн үгээр тайлбарлавал эмэгтэй хүний өндгөвчнөөс ээлж дараатай  ялгардаг  2 гол гормоныг 1 таблетик эмэн дотор  зэрэг агуулсан эмийн бэлдмэл байдаг.
  • Монгол улсад худалдаалагдаж буй эмийн бэлдмэлүүд 3 янзаар савлагдсан байдаг.
  • Эхнийх нь 28 ширхэгтэй боловч эхний 21 ширхэг нь хавсарсан гормон агуулсан, сүүлийн 7 нь төмрийн бэлдмэл эсвэл ямар ч эмийн найрлагагүй  чихэр амттай үрэл байдаг.   /Феминил/
  • 2 дахь хэлбэр нь 28 ширхэгтэй боловч эхний 24 ширэг нь  хавсарсан гормон агуулсан,  сүүлийн   4    төмрийн бэлдмэл эсвэл ямар ч эмийн найрлагагүй чихэр амттай үрэл байдаг. /Джес/
  • 3 дахь хэлбэр нь зөвхөн хавсаран гормон агуулсан 21 ширхэг байна.

/ярина ,диана  35 новинет/

Эдгээр эмүүдийн аль нь ч байсан  сарын тэмдэгтэйгээ зохицуулж ууна. Сарын тэмдгийн тэд дэх өдөр гэхээр  бүсгүйчүүд маань буруу тоолоод байдаг. Яаж тоолох вэ гэхээр сарын тэмдгийн цус үзэгдсэн өдрөө  сарын тэмдгийн  эхний өдөр буюу 1 дэх өдөр гэж эхлээд тоолох ёстой.

  • 21 ширхэгтэй эмийг сарын тэмдгийн цус үзэгдсэн эхний өдрөөс өдөр бүр 1ш уугаад 21 ш ууж дуусгаад дараагийн сарын тэмдэг ирэхээ хүлээдэг. энэ хугацаанд жирэмсэн болохгүй тул санаа зоволтгүй.   Тэгээд дараагийн сарын тэмдэг ирэхээр нь эхний өдрөөс нь 2 дахь хавтасаа ууж эхэлнэ.
  • 28 ширхэгтэй эмийг  анх уухдаа  сарын тэмдгийн 5 дахь хоногоос эхлэн ууна.  Ямар 1 н завсарлагаггүйгээр  өдөр бүр 1 ш ууна.  Эхний 28 ширхэг эм дуусангуут дараагийн эмээ  шинээр задлаад эхнээс нь ууж эхэлнэ .

❗️Эмээ уухдаа өдөр бүр 1 ширхэгийг тогтмол цагт уух хэрэгтэй. Ихэвчлэн махан хоолны дараа уувал зүгээр байдаг. Эсвэл орой унтахаар орондоо орохын өмнө ч юм уу ууж хэвшвэл зүгээр.

  • Эмээ тогтмол цагт ууж чадахгүй бол ядаж 2-3 цагийн хэлбэлзэлтэй ууж болно. Өөрөөр хэлбэл орой 21 цагт уудаг бол мартлаа гэхэд орой 11-12 цагаас хэтрүүлэхгүй уух ёстой.
  • Эмээ уухаа олон цагаар мартах эсвэл 1 өдөр огт уухгүй мартах нь жирэмснээс хамгаалах үйлдэл нь сулардаг. Хэрэв та эмээ 24-36 цаг  уухаа мартсан бол  санасан даруйдаа 1шахмалыг цаашид   хувиарын дагуу ууна. Мөн энэ үед жирэмснээс хамгаалах үйлдэл сулардаг тул энэ хугацаанд бэлгийн харьцаанд орохгүй байх хэрэгтэй. Эсвэл бэлгэвч гэх мэт нэмэлт хэрэгсэлийг хавсарч  хэрэглэх хэрэгтэй.

Жирэснээс хамгаалах эмийг уух нь олон давуу талтай

  • Сарын тэмдэгээ зохицуулж болно. Сарын тэмдэгээ сар бүр илүүлэх үү, 3 сард 1 удаа ирүүлэх үү, 6 сард 1 удаа ирүүлэхүү  мөн насан туршид нь ч ирүүлэлэхгүй байх боломжой. Өөрөөр хэлбэл  та дааврын хавсарсан эм ууж жирэмснээс хамгаалдаг бөгөөд хэрэв  аялалаар явах үед чинь, баяр ёслолд оролцох үеэр чинь сарын тэмдэг чинь ирж таарах гээд байвал түүнийг ирүүлэхгүйгээр 7 хоног 14 хоногоор түүнээс ч илүү хугацаагаар  хойшлуулах ч боломж байдаг.  Энэ тухай та  өөрийнхөө эмэгтэйчүүдийн эмчтэй ярилцаж зөвлөгөө авах хэрэгтэй.  Жирэмснээс хамгаалах эмээр сарын тэмдэгийг зогсоох нь ямар ч аюулгүй , та энд  санаа зовохгүй байж болно
  • Сарын тэмдэг ирэх үедийн өвдөлтийг багасгана
  • Төмөр дутлын ус багадалтаас сэргийлнэ. Удаан хугацаанд жирэмснээс хамгаалах эм уухаар сарын тэмдэг бага ирдэг. Үүнд бас санаа зовох хэрэггүй. Энэ нь жирэмснээс хамгаалах эмийн нөлөөгөөр үүсч байгаа эрүүл физиологийн үйл явц юм.
  • Мөн өндгөвчний үрэвсэл, уйланхай үүсэх, аарцгийн үрэвсэл үүсэх , умайн салстын хорт хавдар болон өндгөвчний хорт хавдраас сэргийлэх зэрэг давуу талтай

Сул тал

  • Эмийг өдөр бүр тогтмол цагт уугаагүй тохиолдолд үр дүн буурна. Эмийг өдөр бүр мартахгүй уух нь зарим эмэгтэйчүүдэд бэрхшээлтэй санагдаж болно.
  • 28 хоног тутамд шинэ боодол эмийг бэлдсэн байх шаардлагатай
  • Маш ховор тохиолдолд цусны бүлэгнэлт ихэссэнээс тархинд цус харвах, хөлний гүний хураагуур судсанд бүлэгнэл бий болох, зүрхний шигдээс үүсч болно.
  • Эдгээр гаж нөлөөнүүд үүсэх эрсдэл нь цусны даралт ихтэй 35 ба түүнээс дээш настай өдөрт 20 ширхгээс дээш тамхи татдаг эмэгтэйчүүдэд өндөр байдаг.
  • Хөхний сүүний чанар ба гарцанд нөлөөлдөг учир хөхүүл эхчүүдэд төрсний дараах эхний 6 сард хэрэглэхэд тохиромжтой.

Жирэмснээс хамгаалах дааврын хавсарсан эмийг хэрэглэж болох эмэгтэйчүүд:

  • Жирэмслэлтээс найдвартай хамгаалах түр хугацааны аргыг хэрэглэхийг хүссэн нөхөн үржихүйн бүх насны эмэгтэйчүүд.
  • Биеийн юм тогтмол бус их хэмжээгээр удаан хугацаагаар үргэлжилдэг, өвдөлттэй ирдэг эмэгтэйчүүд.
  • Өөрөө хөхний хоргүй хавдартай болон гэр бүлийн бусад гишүүдэд хөхний хорт хавдар үүсч байсан түүхтэй.
  • Бага аарцгийн эрхтэнүүдийн архаг үрэвсэлтэй.
  • Умайн холбогч эдийн гаралтай хоргүй хавдар болон эндометриозтой

Жирэмснээс хамгаалах дааврын хавсарсан эмийг хэрэглэж болохгүй тохиолдолууд

  • Жирэмсэн
  • Хөхүүл
  • Тамхи татдаг
  • АД ихэсдэг
  • Гүний хураагуур болон уушигны судасны бүлэн
  • Удаан хугацааны хөдөлгөөнгүй байдал үүсэх мэс засал
  • Зүрхэнд цус хомсдох ишеми өвчнөөр өвчилж байсан эсэх одоо зүрхний ишеми хавхлагийн  эмгэгтэй
  • Цус харвалттай
  • Толгойн талласан өвдөлттэй мигрень
  • Шалтгаан нь тодорхой бус үтрээний цус алдалттай
  • Хөхний хорт хавдартай
  • Цөсний хүүдийн болон элэгний эмгэгтэй

© 2024 он. Сант марал. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency