Жирэмсэнээс яаралтай хамгаалах эм
Жирэмснээс яаралтай хамгаалах арга
- Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон үедээ жирэмснээс яаралтай хамгаалах 2 төрлийн арга байдаг.
- Яаралтай уух эм буюу бэлгийн харьцаанд орсноос хойш 72 цаг дотроо уух эм
- Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсны дараа 5 хоног дотроо багтаж умайн хөндийд спираль тавих арга байдаг.
Спиралийг сарын тэмдгийн эхний 7 хоног дотроо тавихыг зөвлөөгүй боловч мөн яаралтай журмаар хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсоноос хойш 36 цаг дотроо тавиулж болно.
- 72 цагийн эмийг хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсноос хойш жирэмснээс хамгаалах зорилгоор 72 цагийн дотор ууж хэрэглэдэг.
- Өнөөдрийн байдлаар монгол улсад прегнон, баск ап, мадонна,постинор гэх мэт нэршилээр худалдаалагдаж байна. Дотроо 1 болон 2 ширхээр савлагдсан байдаг.
- Бүсгүйчүүдийн маань том алдаа бол 72 цагийн эмийг жирэмслэлтээс хамгаалах байнгын арга мэтээр эндүүрч, олон дахин ууснаас эрүүл мэндээрээ хохирох байдал сүүлийн үед ихсэж байна.
- ДЭМБ аас энэ эмийг 6 сард 1 удаа ууна . Тэгэхдээ сарын тэмдгийн мөчлөг нь хэвийн явагддаг эмэгтэйчүүд л хэрэглэнэ гэж заасан байдаг. Учир нь энэ эм нь дааврын маш өндөр агууламжтай учир бие мах бодь дааврын өөрчлөлтөнд орж өндгөвчний үйл ажиллагаанд түр зуурын болон удаан хугацааны хямрал үүсгэдэг. Ингэснээр дараах шинж тэмдэгүүд илэрнэ.\
- Сарын тэмдэг хэт эрт, эсвэл хэт удаж байж ирэх.
- Сарын тэмдэг хэт их ирэх, эсвэл бүр маш бага ирэх
- Сарын тэмдэг сард олон удаа ирэх
- Сарын тэмдэг өвдөлттэй ирэх
- Өндгөвчинд үйл ажиллагааны уйланхай үүсэх
- Толгой эргэх
- Ядрах
- Хөх хөндүүрлэх
- Хэвлий орчмоор өвдөх
- Дотор муухайрах
- Бөөлжих зэрэг олон гаж нөлөө, сөрөг үр дагавартай
Тиймээс энэ бол жирэмслэлтээс хамгаалах байнгын арга биш. Зөвхөн яарсан үеийн түргэн тусламж юм.
Хэрэв 6 сараас ойрхон давтамжтай уух юм бол эдгээр гаж нөлөө илүү тод илэрч таны нөхөн үржихүйн эрхтэн систем болон цаашлаад бусад эрхтэн системд хортой нөлөө үзүүлдэг. мөн сарын тэмдэг нь тогтмол биш ирдэг, алдагдалтай ирдэг эмэгтэйчүүд энэ эмийг ууснаараа илүү их гаж нөлөө хямралтай ннүр тулдаг. тиймээс ууххгүй байх нь зохилтой.
Эцэст нь хэлэхэд 72 цагийн эмийг ууж болохгүй тохиолдол гэж байдаг.
- Хөхний хавдартай
- Хүүхдээ хөхөөр хооллодог
- 18 насанд хүрээгүй охидууд
- Уналт, таталтын эсрэг эм уудаг
- Элэг ба цөсний замын өвчтэй
- Зүрхний хүнд өвчтэй
- Чихрийн шижин өвчтэй
Эцэст анхааруулахад та 72 цагийн эм уусан бөгөөд ямар нэгэн гаж нөлөө илрэх, удаан хугацаагаар сарын тэмдэг алдагдах, ялангуяа, сарын тэмдэг ихээр ирээд байвал яаралтай эмэгтэйчүүдийн эмчид хандаж зөвлөгөө авах ёстой байдаг.