БАРТОЛИНИТ БУЮУ БЭЛГИЙН ИХ УРУУЛЫН БУЛЧИРХАЙНЫ ҮРЭВСЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Бартолины булчирхай нь үтрээний үүдэнд том уруулын зузаан хэсэгт байрладаг хос эрхтэн юм. Бартолины булчирхайн гол үүрэг нь бэлгийн харьцаанд орохын өмнө үтрээг чийгшүүлэх үүрэгтэй.
Ихэвчлэн нэг талын их уруулын булчирхай үрэвсдэг. Энэхүү эмгэг нь олон төрлийн бичил биетний улмаас үүсдэг:
стафилококк,
гонококк,
гэдэсний савханцар.
Үрэвсэл нь булчирхайн гадагшлах суваг бөглөрөх, шүүрэл хуримтлагдах, улмаар уйланхай үүсэхэд хүргэдэг.
Зарим тохиолдолд буглаа өөрөө нээгдэж, түүнээс идээ ялгардаг. Энэ үед өвдөлт үрэвсэл намдаж таагүй байдал арилдаг. Гэвч бүрэн илааршихгүй бөгөөд дахилт, архаг хэлбэрт шилждэг. Ямар ч тохиолдолд эмчид эмнэлэгт хандаж зөвлөлдөж, эмчилгээг цаг тухайд нь эхлүүлэх нь чухал бөгөөд эс тэгвээс өвчин нь ахиж, ноцтой хүндрэлд хүргэдэг.
Үүсгэгч нь:
* трихомонад
* стрептококк;
* гонококк;
* klebsiella;
* E- коли;
* стафилококк.
зэрэг олон төрлийн нян байдаг. Бэлгийн замын халдвараас үүдэх нь олонтаа.
Өвчтөнд дараах хавсарсан эмгэгүүд оношлогдвол халдвар авах эрсдэл нэмэгддэг.
* Чихрийн шижин нь дархлааны тогтолцооны үйл ажиллагаа доройтоход хүргэдэг;
* Дархлааны хомсдол, биеийн эсэргүүцлийн сулрал IDS (дархлаа хомсдолын төлөв) анхдагч эсвэл хоёрдогч – янз бүрийн өвчний суурин дээр үүсэх нь элбэг.
* үтрээний дисбиоз буюу бичил орчны өөрчлөлт
* хамгаалалтгүй болон замбараагүй бэлгийн харьцаанд орох, учир нь бартолинит үүсгэдэг олон бичил биетүүд бэлгийн замаар дамждаг.
Энэхүү эмгэгийн үед илрэх шинжүүд нь
* булчирхайн хэсэг хавдаж, улайдаг;
* бэлэг эрхтний орчмоор чинэрч өвдөнө, их таагүй, ялангуяа алхах үед өвдөлт бүр нэмэгдэнэ;
* биеийн ерөнхий байдалд нөлөөлөх нь бага
Гэхдээ буглаа үүсэхийн хэрээр биеийн ерөнхий байдал муудаж, таагүй мэдрэмж төрж, биеийн температур 38-39 хэм хүртэл нэмэгдэж, жихүүдэс хүрнэ. Гадны бэлэг эрхтний хэсэгт хавдар хэлбэртэй бүтэц үүсч, хэмжээ нь аажим томорно. Өвдөлт улам нэмэгдэж чинэрч бүх үйлдэл хийхэд саадтай болно.
Архаг бартолинит нь тодорхой шинж тэмдэггүй. Гэсэн хэдий ч даарах, сарын тэмдгийн үед эсвэл янз бүрийн өвчин эмгэгийн үед хүндэрч зовиур өгнө. Хүндрэлийн үед дараахь шинж илэрнэ.
* үтрээ орчим салтаагаар чинэрч өвдөнө.;
* өвдөлт улам эрчимжинэ;
* алхах хөдлөх үед таагүй байдал, өвдөлт улам бүр нэмэгдэнэ;
* бэлгийн их уруул орчим үрэвсэж, булчирхай томордог.
Өвчний оношлогоо
Оношлоход хялбар. Харахад бэлгийн их уруулын булчирхай үрэвсэж томорсон байдаг.
Лабораторийн шинжилгээнд.
* цусны ерөнхий шинжилгээ;
* үтрээний түрхэц шигжилгээ;
* өвчин үүсгэгч эмгэг төрүүлэгчийг тодорхойлох, мэдрэг антибиотикийг сонгох зорилгоор Бартолины булчирхайн шүүрэлээс авсан бактериологийн өсгөвөр шинжилгээ;
* бэлгийн замын халдварын шинжилгээ хийнэ.
Мэс заслын эмчилгээ хурц үед идээт буглааг нээх архаг үед булчирхайг шулж авах мэс засал хийнэ. Давхар антибиотек эмчилгээ хийнэ.
© 2024 он. Сант марал. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency