Суулгац

Суулгац

Өндгөвчөөс ялгардаг шар биеийн даавар агуулсан 2 ширхэг чүдэнзний модны хэмжээтэй уян зөөлөн эдээр хийгдсэн хамгаалах хэрэглэл юм.

Үр дүн: 99,7%

  • Суулгацыг эмэгтэйн бугалганы арьсан доор жижиг мэс ажилбар хийж суулгаж өгдөг.
  • Шар биеийн даавар нь өндгөвчөөс өндгөн эс ялгарах явцыг саатуулж, умайн хүзүүний салиаг өтгөрүүлж эр бэлгийн эс умайд орохыг саатуулах замаар жирэмслэхээс хамгаалдаг.

Үйлчлэх хугацаа

  • Суулгац нь 3 жилийн хугацаатай жирэмсэнээс хамгаалдаг.
  • Суулгацны хугацаа дууссаны дараа дараагийн шинэ суулгацыг үргэлжлүүлэн шууд хэрэглэж болно.
  • Цэвэршилтийн нас хүртэл хэрэглэж болно.

Давуу тал:

  • Аюулгүй.
  • Өндөр үр дүнтэй.
  • Удаан хугацааны үйлчилгээтэй.
  • Бэлгийн харилцаанд саад болохгүй.
  • Суулгац авсны дараа 24 цаг дотор жирэмслэх чадвар сэргэнэ.
  • Биений юмны аль ч үед тавиулж болох боловч биений юмны 1-5 дахь өдөр тавиулбал илүү тохиромжтой.
  • Нөхөн үржихүйн насны урт хугацааны арга хэрэглэхийг хүссэн бүх насны эмэгтэйчүүд хэрэглэж болдог.

Дутагдалтай тал:

  • Биений юмны мөчлөгт өөрчлөлт орох (цусархаг ялгадас бага хэмжээгээр гарах эсвэл биений юмны хооронд цус гарах
  • Биений юм ирэхгүй байх
  • Зарим тохиолдолд толгой өвдөх, эргэх дотор муухайрах гэх мэт шинжүүд илрэх (эмчилгээ шаардахгүйгээр аяндаа зүгээр болно)
  • Толгой байнга өвдөх, зүрхний хүнд өвчтэй зүрхний эмчийн хяналтанд байдаг
  • Хөлийн гүний венийн судасны тромбозтой хүнд тавихгүй.
  • Зарим тохиолдолд жин нэмэх хандлагатай.
  • Гаж нөлөө илрэх нь суулгацын үйлчилгээнд нөлөөлөхгүй.

Хэзээ хэрэглэж болох вэ?

  • Мэргэжлийн эмчид үзүүлэн жирэмсэн биш гэдэг нь баталгаатай үед биений юмны аль ч үед тавиулж болно.
  • Өөрөөрөө болон кесар мэс заслаар төрсний дараа 45 хоноод шууд тавиулж болно. Хөхний сүүний гарцад нөлөөлөхгүй.
  • Үр хөндөлт болон зулбалтын дараа шууд тавьж болно.

Ямар эмэгтэйчүүдэд хамгийн тохиромжтой сонголт вэ?

  • Удаан хугацаагаар жирэмслэхээс хамгаалах аргыг хэрэглэхийг хүссэн эмэгтэйчүүд
  • Хөхүүл эхчүүд
  • Умайн хүзүүний гадуур жирэмсэлж байсан эмэгтэйчүүд

Суулгацыг хэрхэн тавих вэ?

  • Сургагдсан мэргэжлийн эмч суулгацыг бугалганы арьсан дор хэсгийн мэдээ алдуулах тариа хийсний дараа багахан зүслэг хийж арьсан доор суулгадаг.

Суулгацыг хэзээ авахуулах вэ?

  • Та хүссэн цагтаа авхуулж болно.
  • Суулганы хугацаа дууссан бол заавал авхуулна.
  • Суулгацыг сургагдсан мэргэжлийн эмч жижиг мэс ажилбараар авна.

© 2024 он. Сант марал. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency