ЭСТРОГЕН ДААВАР БА ЭМЭГТЭЙ ХҮН

Эстроген даавар нь хүний биед олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг. Эмэгтэй хүнд эстроген даавар нь нөхөн үржихүйн болон бэлгийн хоёрдогч шинж бүрэлдэн хөгжихөд чухал үүрэгтэй. Уг даавар нь эрэгтэй, эмэгтэй хүнд аль алинд нь нийлэгжих бөгөөд эмэгтэй хүнд илүү түлхүү нийлэгждэг байна.

Гурван төрлийн эстроген даавар бий.

Эстрон. Эстрон нь цэвэршилтийн дараа биед нийлэгждэг эстрогений нэгэн хэлбэр бөгөөд шаардлагатай үед бие махбод эстроныг бусад эстрогены хэлбэрт шилжүүлэх замаар бие махбодын хэрэгцээг хангадаг.

Эстрадиол. Эстрогений үндсэн хэлбэр бөгөөд эмэгтэй хүнд нөхөн үржихүйн насанд түлхүү нийлэгждэг байна.

Эстрадиол их хэмжээгээр ялгарах нь батга гарах, бэлгийн дур хүсэл буурах, ясны сийрэгжилт болон сэтгэл гутрал үүсэх нөхцлийг бүрдүүлнэ. Харин хэт их хэмжээгээр ялгарахад умайн болон хөхний хорт хавдарын эрсдлийг нэмэгдүүлдэг. Мөн бага хэмжээтэй байх нь жин нэмэгдэх болон зүрх судасны өвчлөлийн шалтгаан болдог.

Estradiol нөхөн үржихүйн насанд жирэмсэн төрөх үеийн туршид, цэвэршилт хүртэл бусад төрлийн эстрогенээс илүү байдаг. Эстрадиол нь өндгөвч дээр үйлдвэрлэгддэг. Өндгөвчний эсийн эстрадиолийн хэмжээг сарын тэмдгийн мөчлөгийн туршид өөр өөр байдаг. Эстрадиол дааврыг өөрөөр 17 бета – эстрадиол эсвэл E2 гэж нэрлэдэг. Эстрадиол нь өндгөвч, хөх болон бөөрний дээд булчирхайнаас, жирэмсэн үед бага хэмжээтэйгээр ихэсээс ялгардаг. Тус даавар нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэний өсөлт, хөгжилтөнд оролцдог.

Жишээ нь:

* Умай

* Үрийн суваг

* Үтрээ

* Хөх

Түүнчлэн эмэгтэй хүний биеийн өөхөн эдийн хуваарилалтыг зохицуулахаас гадна яс болон үений бүтцийг бүрдүүлэхэд оролцоно.

Эрэгтэй хүнд тодорхой хэмжээний эстрадиол ялгардаг бөгөөд энэ нь эмэгтэй хүнийхээс харьцангуй бага хэмжээтэй байдаг.

Эрэгтэйчүүдийн бөөрний дээд булчирхай болон төмсөгнөөс эстрадиол нийлэгждэг. In vitro орчинд туршилт хийхэд эр бэлгийн эс гэмтэхээс хамгаалдаг болох нь тогтоогдсон. Эмнэлзүйн үүднээс эстрадиол нь эрэгтэйчүүдийн бэлгийн амьдралд эмэгтэйчүүдийнхээс илүү чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

Эстриол. Эстриолын түвшин жирэмсний үед нэмэгдэх ба умайг тэтгэх, төрөлтөнд бэлтгэх үүрэгтэй. Төрөхийн өмнөх үед хамгийн оргил үедээ хүрдэг.

Эстрогений тогтворгүй байдал дараах эмгэгүүдэд нөлөөлнө.

* Хэвийн бус сарын тэмдэг эсвэл сарын тэмдэг ирэхгүй байх

* Сарын тэмдэг хэт их эсвэл бага ирэх

* Сэтгэлзүйн өөрчлөлт болон нойрны хямрал

* Жин нэмэх, ялангуяа бугуй, ташаа, гуя хэсгээр таргалах

* Бэлгийн дур хүсэл буурах

* Үтрээ хуурайших болон хатингарших

* Ядарч сульдах

* Сэтгэл гутрал, сэтгэл зовнилийн шинжүүд илрэх зэрэг өөрчлөлтөнд нөлөөлдөг.

 

Эмэгтэйчүүдийн эстроген бууруулдаг хүчин зүйлс.

-Удаан хугацаагаар биеийн хүчний хөдөлмөр хийх

-Хорт зуршил, архи уух тамхи татах, мансуурах донтой болох

-Өнчин тархины эмгэгүүд

-Өндгөвчний үйл ажиллагааны алдагдал

-Стресс, сэтгэл гутралын эсрэг эм удаан хэрэглэх

-Хавдар, хавдар төст эмгэгүүдээр өвдөх

-Зарим нэг эмийн төрлийн бодис удаан хугацаагаар хэрэглэх.

© 2024 он. Сант марал. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency