Артерийн даралт ихсэлт гэж юу вэ?
Артерийн даралт гэж артерийн дотор хананд үүсч буй цусны даралтыг хэлдэг. Артерийн судаснууд нь цусыг зүрхнээс эд эрхтэн рүү зөөвөрлөдөг. Артерийн даралтыг систолын болон диастолын даралтаар тодорхойлдог. Систолын буюу агшилтын даралт нь зүрх агших үед, диастолын буюу суларлын даралт нь зүрх суларч амрах үед артерийн даралт үүсч буй даралтаар тодлорхойлогдоно.
Артерийн даралт ихсэлт буюу артерийн гипертензи гэж юу вэ?
Артерийн гипертензи гэдэг нь артерийн даралт ихсэлтийн эмнэлгийн нэршил юм. Хэвийн АД гэдэг нь даралт 120/80 буюу түүнээс бага байхыг хэлнэ.
Хэрэв АД 130/80 ммМУБ буюу түүнээс их байвал артерийн даралт ихсэлттэй гэж үзнэ.
Даралт ихсэлттэй гэдгээ мэдэх яагаад чухал байдаг вэ?
Артерийн даралт хэт өндөр байх нь зүрх болон судсанд ачаалал өгч улмаар бай эрхтэний / зүрх,тархи,бөөр,нүд,захын судас г.м/ гэмтэлд хүргэдэг. Систолын даралт нь 20ммМуБ-аар, диастолын даралт 10ммМУБ-аар нэмэгдэхэд зүхниы өвчин, тархинд харвалт өвчнөөр нас барах эрсдэл 2 дахин ихэсдэг. Иймд хэрэв АД ихсэлтээ эмчлэхгүй, хянахгүй байвал эцэстээ зүрхний шигдээс, тархины харвалт, зүрх болон бөөрний дутагдал болох эрсдэлд өртдөг.
Артерийн даралт ихсэхэд ямар шинж тэмдэгүүд илрэх вэ?
АД ихсэлт нь ихэвчлэн шинж тэмдэггүй байдаг учир даралт ихсэлттэйгээ мэдэх хамгийн гол арга бол даралтаа хэмжиж үзэх явдал юм.
Зарим тохиолдолд толгой өвдөх, хүзүү чилэх, нүдний ухархайгаар өвдөх, нүд бүрэлзэх г.м шинжүүд илэрч болно. Хэрэв АД хэт ихсэх (180/120ммМУБ-аас их болох), хөл гар сулрах, дотор муухайрч бөөлжих, ухаан балартах, хэл ээдрэх,цээжээр хүчтэй өвдөх г.м шинжүүд илэрвэл эдгээр нь АД хэт ихэссэнээс үүдэлтэй бай эрхтэний гэмтэл үүссэний илэрхийлэл байж болзошгүй тул яаоалтай эмнэлэгт хандах хэрэгтэй.
Артерийн даралт ихэсгэхэд хүргэж, зүрх судасны өвчний хүндрэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг тодорхой хүчин зүйлс бий. Тухайлбал:
Насжилт: нас ахих тусам амьдралын буруу хэв маягийн нөлөө нэмэгдсэнээр даралт ихэсдэг.
Удамшил: хэрэв таны эцэг,эх АД-тай бол таньд ч мөн АД үүсэх эрсдэл нэмэгддэг.
Артерийн даралт ихсэлтийг гэрийн нөхцөлд хянах нь ямар ач холбогдолтой вэ?
Та гэрийн нөхцөлд өөрөө АД-аа зөв бөгөөд тогтмол хэмжиж дадах нь даралт бууруулах эмчилгээний үр дүнг хянах, эмчилгээний дэглэм барилтыг сайжруулах чухал ач холбогдолтой. Зарим хүмүүс эмнэлгийн орчинд ирэхээр даралт хь өсдөг тул гэрийн нөхцөлд АД-ыг хэмжих нь цагаан халадны даралт гэж нэрлэгддэг хуурамч даралт ихсэлтээс сэргийлж, даралтын бодит хэмжээг тогтоох боломжийг олгодог. Даралтын зураглалыг зөв гаргаснаар даралт бууруулах эмийн тунг зөв тохируулж, шаардлагагүй эмийн хэрэглээнээс болон эмийн тунг хэтрүүлэн хэрэглэхээс сэргийлэх боломжтой болдог.
© 2024 он. Сант марал. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency