Жирэмсний есөн сар бол амьдралын хамгийн нандин үе. Гэвч жирэмслэлт бүр өөрийн онцлогтой бөгөөд тодорхой хүндрэл, эргэлзээ төрдөг гэдэгтээ та санал нийлэх байх. Иймд бид танд жирэмсний хугацааг аль болох хялбар, эрч хүчтэй туулахад тань тус болох 20 зөвлөмжийг хүргэж байна.
Жирэмсэн гэдгээ олж мэдсэн эхний 7 хоногоос эхлэн төрөх хугацаа хүртэл та өөрийн биеийн болон сэтгэл зүйн өөрчлөлт бүрийг тэмдэглэх нь төсөөлж байгаагаас тань илүү тустай юм. Ингэснээр та дараа дараагийн жирэмслэлтдээ бэлтгэлтэй болж цаашлаад гэр бүл, ойр дотнынхон танд туслахад илүү хялбар болно. Тиймээс та заавал туршаад үзээрэй.
Жирэмсний хугацаанд дааврын өөрчлөлт нь таны сэтгэл санаанд багагүй өөрчлөлт үзүүлдэг. Эргэн тойронд хэн ч таныг ойлгохгүй, тоохгүй байгаа мэт мэдрэмж төрөх нь олон. Үнэн хэрэгтээ ойр дотнынхон танд туслах гэж хамгийн сайнаараа хичээж байдаг гэдэгт та итгээрэй. Тэдэнд ч бас энэ нь шинэ шүү дээ. Хордлогын үед нөхцөл байдал илүү хүндрэх магадлал байдаг бөгөөд жирэмсэн эх ч өөрийн тогтворгүй байдалд санаа зовниход хүрдэг байна. Гэвч та битгий сандарч, яаруу дүгнэлт хийгээрэй. Учир нь нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 40% нь энэ хугацаанд сэтгэл түгших, санаа зовних болон стресст автах зэрэг мэдрэмжүүдтэй нүүр тулдаг байна. Энэ үед танд хэрэг болох хамгийн энгийн алхам бол ярилцах, өөрийгөө болон бусдыг сонсох юм. Орчин үед цахим орчинд адил асуудалтай байгаа ээжүүдтэй нэгдэж, санал бодол, туршлагаа хуваалцах нэгдсэн групп болон платформуудыг ашигладаг болсон тул сонирхоод үзэхэд илүүдэхгүй болов уу.
9 сарын хугацаанд ургийн хөгжлийн талаар дэлгэрэнгүй мэдэхэд тус болох гол оношилгоо бол хэт авиан шинжилгээ юм. Тодорхой хугацааны өмнө хэт авиан оношилгоог урагт аюултай гэх ойлголт байдаг байсан. Үүнээс үүдэлтэй жирэмсэн эх яг хэзээ оношилгоонд орох хугацаагаа тодорхойлж чаддаггүй байна. Харин эмч мэргэжилтнүүд хэт авиан шинжилгээ нь жирэмсэн эхэд болон урагт ямар нэгэн аюулгүй болохыг батлан хэлжээ. Сүүлийн үеийн хэт авиан шинжилгээ нь гурван хэмжээст, дөрвөн хэмжээст дүрслэх чадвартай болсон ба хүүхдийн хөдөлгөөн, царайг жирэмсний хугацаанд харах боломжтой юм. Үүний зэрэгцээ ургийн зүрхний хэвийн бус үйл ажиллагааг эрт хугацаанд илрүүлдэг байна.
Ихэнх ээжүүдийн санаа зовнидог цөөнгүй асуудлын нэг бол язралт юм. Биеийн болон арьсны онцлогоос хамаарч тодорхой хэмжээнд ул мөр үлдээх ч гэсэн урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Язралт нь арьсан доорх эдийн бичил гэмтэл үүсэх, арьс хэт сунах, коллаген дутагдаж арьсны уян хатан байдал алдагдах зэрэг нөхцөлд үүснэ. Өөрийн арьсны төрөлд тохирсон гуужуулагч ашиглах, сайтар чийгшүүлэх, иллэг хийх нь язралтаас урьдчилан сэргийлэхэд тустай. Биеийн арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгохдоо коллагены агууламж өндөр бүтээгдэхүүн сонгож авахыг зөвлөж байна. Үүний зэрэгцээ хоол хүнсний бүтээгдэхүүний тусламжтай “дотроосоо” мөн урьдчилан сэргийлэх боломжтой. Арьсны нөхөн сэргэх чадварыг дэмжихийн тулд уураг болон цайраар баялаг бүтээгдэхүүн сонгох нь зүйтэй юм. Тухайлбал, мах, сүүн бүтээгдэхүүн, үхрийн элэг, хулууны үр, буурцагт ургамал, бүхэл үр, цэвэр хар шоколад гэх мэт хүнсэнд витамин, эрдэс бодисын агууламж өндөр байдаг аж. Мөн С витамин нь язралт бий болохоос сэргийлэх бөгөөд, А, Е витамин нь арьсны нөхөн сэргэх үйл явцыг дэмждэг байна. Харин арьсны уян хатан байдлыг дэмжихэд далайн гаралтай бүтээгдэхүүн, самар, бүйлний, чидүн жимсний тос сайн юм.
Хөл болон нүүр хавагнах шинж тэмдэг жирэмсэн эмэгтэй бүрд ажиглагддаг. Энэ нь өдрийн туршид тухгүй мэдрэмж төрүүлж шөнө бөх нойр унтахад саад болдог тул хяналтын эмчтэйгээ зөвлөж өөрт тохирсон эмчилгээг сонгох нь зөв юм. Үүний зэрэгцээ “хүйтэн тос” ашиглах боломжтой. Тосны найрлагад зуун настын ханд, витамин Е, лаванда цэцгийн ханд, өргөст хэмх, далайн ургамал, гаа агуулагдсан бол давуу тал болно. Энэ нь биеийн хавагнасан хэсгүүдийг тайвшруулж, булчингийн өвдөлтийг намдаадаг байна. Харин нүүрний хаван буулгахад мөн таны арьсыг залуу, өнгөлөг хэвээр байлгахад тус болох нэг хэрэгсэл бол “мөсөн бөмбөлөг” юм. Энэ нь гар хөргөж, тухгүй мэдрэмж төрүүлэхгүй тул ашиглахад хялбар байдаг байна. Хэрэв танд гар хөрөх нь ямарваа нэг зовуурь төрүүлдэггүй бол энгийн мөсний хэвэнд сүү, зөгийн балтай ус зэргийг хөлдөөж мөсөөр нүүрээ арчиж мөн болох юм шүү.
Гэдэс томорч эхлэхийн хэрээр ээжүүд тухтай унтах бараг л боломжгүй болдог. Энэ үед таны үнэнч туслах гарцаагүй жирэмсний дэр болох юм. Эмч, мэргэжилтнүүд жирэмсний дэрийг 12 дах долоо хоногоос хэрэглэж эхлэхийг зөвлөдөг байна. Тусгай сунгасан гадил хэлбэртэй дэр нь олон төрлийн дүүргэгчээр хийгддэг бөгөөд хэт халахгүй, хатгахгүй байх тал дээр анхаарч сонголтоо хийх нь зүйтэй. Дэр нь таны биеийн жинг жигд хуваарилж хажуу тал дээрээ ч тухтай унтах боломжоор хангах юм. Үүний зэрэгцээ дан ганц жирэмсний үед ч бус хөхүүл үед тань мөн тус болох болно.
Жирэмсний 2 дах хагасаас ураг томорч нуруунд ирэх ачаалал нэмэгдэж, хөл хүндрэх, бие чилэх зэрэг зовуурууд ажиглагдана. Ийм учраас аливаа нэг хүндрэл, таагүй мэдрэмжээс урьдчилан сэргийлж хяналтын эмчтэйгээ зөвлөж энэ үед зориулалтын сойлтын бүс ашиглаарай. Энэ нь хэвлий, нуруу, хөлийн өвчнийг багасгах, ихсийн байршил өөрчлөгдөх, аарцагны булчин сулрах болон зулбалтын аюулаас сэргийлэх боломжтой юм.
Энэ нь хүүхдийн амьдралын эхний жилүүдэд хамгийн их хэрэг болох хэрэгсэл юм. Орчин үед маш олон төрлийн сонголтууд бий болсон ч тэдгээрээс чанараараа ялгарах цөөн. Олон үйлдэлт, дөрвөн улиралд ашиглах боломжтой тэрэг сонгох нь таны амьдралыг хялбарчилна. Сонголтоо хийхдээ та дараах үзүүлэлтүүдийг сайтар нягтлаарай:
Эдгээрт LPG, лазер болон бусад гоо сайхны аппаратын үйлчилгээ багтана. Үүний зэрэгцээ филлер/дүүргэгч/-ээс мөн адил зайлсхийх шаардлагатай юм. Энэ нь таны болон ургийн эрүүл мэндэд учирч болох ямарваа нэг эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.
Хэдий энгийн ханиад, толгойн эм байсан ч та дур мэдэн эм хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь зарим эмийн найрлагад ургийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх зүйлс багтаж байж болзошгүй юм. Жирэмсний 12-16 долоо хоногт ургийн эрхтэн тогтолцоо бүрэлдэж дуусдаг гэж үздэг бөгөөд үүнээс өмнө эмийн эмчилгээнээс зайлсхийх хэрэгтэй. Энэ хугацааны дараагаар шаардлагатай нөхцөлд зөвхөн эмчийн заалтаар зарим эмийн хэрэглээг зөвшөөрдөг байна.
Орчин үед харилцах боломжийг хангасан олон тооны хэрэглээний аппликейшин бий. Иймд та хяналтын эмчтэйгээ үргэлж холбоотой байж болох юм. Ингэснээр өөрт тулгарах ямарваа нэгэн хүндрэл, эрүүл мэнд болон сэтгэл зүйн өөрчлөлтийг цаг алдалгүй хуваалцаж хамтдаа зөв шийдэлд хүрэх нь танд нэн тустай юм шүү. Анхны болон дараа дараагийн жирэмслэлт байсан ч, таны туршлагаас үл хамааран жирэмслэлт бүр өөрийн онцлогтой байдаг тул мэргэжлийн зөвлөгөө хэзээ ч илүүдэхгүй гэдгийг мартуузай.
Хэрэв таны болон ургийн эрүүл мэндийн байдал нисэх, хол замд гарахад хориг заалтгүй бол та аялахаас татгалзах хэрэггүй. Учир нь шинэ орчин танд таатай мэдрэмж төрүүлж, сэтгэл санааг тань сэргээхэд дэм болох юм. Харин таны сэтгэл санааны эерэг байдал нь урагт мөн адил эерэг нөлөө үзүүлэх юм. Гэвч та эмчтэйгээ заавал зөвлөлдөөрэй.
Мэдээж согтууруулах ундаа, тамхи зэрэг нь жирэмсний үед хатуу хориглогддог. Харин жирэмсний хоёр дахь хагасын хугацаанд ганц хундага дарс ууж алжаалаа тайлахад болохгүй зүйл үгүй. Мэдээж үүнийг тогтмол давтах нь сөрөг нөлөөтэй гэдгийг мартаж болохгүй. Эмч бүр энэ тал дээр харилцан адилгүй байр суурьтай байдаг ч долоо хоногт ганц хундага дарс уухыг зөвшөөрдөг байна.
Энэ нь таны амьдралын хамгийн нандин мөчүүдийг хадгалахаас гадна хүүхдүүдэд ч тэр маш таатай санагдах бэлэг болох юм.
Хэдий дээхэн үед үс, хумс будуулах талаар бодоод ч хэрэггүй байсан бол одоо үед найрлагадаа аммиак (өнгөгүй, амьсгал боогдуулам хурц хий) агуулаагүй бүтээгдэхүүнүүд хэрэглээнд нэвтэрсэн. Иймд жирэмсэн эхчүүд өөрийн гоо сайхандаа хүссэн өөрчлөлтөө хийх боломжтой болжээ. Мэдээжийн хэрэг хэтрүүлэх нь зохимжгүй тул та сонголтоо хийхдээ үнэхээр шаардлагатай байгаа эсэхийг бодох нь зөв.
Жирэмсний хугацаанд хэт идэвхтэй хөдөлгөөнтэй байх хэрэггүй ч огт татгалзах мөн хэрэггүй. Ихэвчлэн эмэгтэйчүүд жирэмсний иог, сэлэлт, фитнес зэргийг сонгодог. Гэхдээ энэ нь зөвхөн бие давхар үеийн биеийн ачааллыг тооцож тусгайлан бэлтгэсэн дасгал хөдөлгөөн байх хэрэгтэй гэдгийг анхаараарай.
Хэдий өндөр өсгийтийг хоргилдоггүй ч энэ нь хэд хэдэн эрсдэлийг дагуулна. Тухайлбал, хөлийн ачаалал нэмэгдэх, орон зайн баримжаа алдах, хөл хавагнуулах гэх мэт. Тиймээс өөрт хамгийн тухтай гутлыг сонгож байгаарай.
Жирэмсэн эхийн зөв хооллох эхний дүрэм бол өлсөхгүй байх юм. Өдрийн туршид хэрэглэх үндсэн хоолны хооронд эрүүл жижиг хачрууд хэрэглэж хэвших нь зүйтэй. Хооллолтоороо ээж дан ганц өөрийн эрүүл мэнд бус ургийн хөгжилд нөлөөлж байдаг тул витамин, эрдэс бодисоор баялаг хүнс сонгох хэрэгтэй юм. Хувь хүний биеийн онцлогоос хамаарч авах шаардлагатай витамин болон эрдэс бодисын хэмжээ харилцан адилгүй байдаг тул хяналтын эмчтэйгээ зөвлөлдөж өөрт тохирох хүнсийг сонгоорой. Гол төлөв жирэмсэн эмэгтэйчүүд шинэ жимс, ногооны шүүс, шөлтэй хоол, сүүн бүтээгдэхүүн тогтмол хэрэглэх нь зохистой. Харин бэлэн лаазалсан бүтээгдэхүүн, зайдас, хиамнаас зайлсхийнэ үү.
Жирэмсний эхний гурван сарын хугацаанд ураг жижиг хэмжээтэй байдаг тул бэлгийн харилцаанд ороход ямар нэгэн саадгүй гэж ойлгодог. Гэхдээ үгүй юм. Учир нь энэ хугацаанд ихэс доор байрлах, тонус өгөх зэрэг урагт эрсдэлтэй үе байдаг тул аль болох эхний хэдэн сар бэлгийн харилцаанаас зайлсхийх нь зүйтэй болов уу. Үүний зэрэгцээ хордлого, ядрах, нойрмоглох болон бусад бие болон сэтгэл санааны өөрчлөлт нь бэлгийн харилцаанд орох хүслийг бууруулдаг тул өөрийгөө хүчлэх хэрэггүй. Харин хоёр дахь гурван сарын хугацаанаас эхлэн жирэмслэлт хүндрэлгүй үргэлжилж байгаа тохиолдолд тодорхой хугацааны давтамжтайгаар бэлгийн харьцаанд орох боломжтой байдаг байна.
Өөрийн амьдралын дурсамж дүүрэн мөчийг мэргэжлийн гэрэл зурагчнаар мөнхлүүлж үлдээгээрэй. Ингэснээр та өөрийн биед үргэлж талархаж байхаа мартахгүй гэдэгт итгэлтэй байна.
© 2024 он. Сант марал. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency