Эмэгтэй хүн 40 гарч эхлэхэд эстроген дааврын хэмжээ улам бага ялгарсаар сарын тэмдэг нь ирэхээ болидог. Сүүлийн сарын тэмдэг ирснээс хойш 12 сарын турш сарын тэмдэг ирээгүй бол цэвэршилтэнд хүрсэн байна гэж үздэг.
Цэвэршилт нь цэвэршилтийн өмнөх үе, цэвэршилтийн үе, цэвэршилтийн дараах гэсэн гурван үе шаттайгаар явагддаг.
Олон хүмүүс цэвэршилтийг цэвэршилтийн өмнөх үетэй андуурдаг. Цэвэршилтийн өмнөх үе бол эмэгтэй хүн цэвэршилтийн үе рүү шилжиж эхэлж буй үе юм. Цэвэршилтийн өмнөх үеийн зарим нийтлэг шинж тэмдгүүдэд халуу дүүгэх, шөнө хөлрөх, үтрээ хуурайших зэрэг багтдаг.
Цэвэршилтийн өмнөх шинж тэмдгүүд дунджаар дөрвөн жил үргэлжилдэг. Энэ үе шаттай холбоотой шинж тэмдгүүд нь цэвэршилтийн болон цэвэршилтийн дараах үеэр аажмаар буурдаг. Сарын тэмдэг нь ирээгүй бүтэн жил болсон бол цэвэршилтийн дараах үе гэж үздэг. Халуу дүүгэх нь цэвэршилтийн өмнөх үеийн нийтлэг шинж тэмдэг юм.
45 нас хүрэхээс өмнө эмэгтэйчүүдэд цэвэршилтийн эхэн үе тохиолддог. Хэрэв 40 ба түүнээс доош насанд цэвэршилтэнд орсон бол эрт цэвэршилт гэж тооцогддог. Цэвэршилт эрт тохиолдох нь олон шалтгааны улмаас үүсч болно. Зарим эмэгтэйчүүд гистерэктоми гэх мэт мэс заслын улмаас эрт цэвэршилтэнд ордог. Өндгөвч нь хими эмчилгээ эсвэл бусад нөхцөл, эмчилгээний улмаас гэмтвэл мөн эрт цэвэршилтэнд орж болно.
Энэ үед та Иноклим гормон агуулаагүй даавар орлуулагч бэлдмэл хэрэглэснээр цэвэршилтийн шинж тэмдгийг арилгаж чадахаас гадна хүндрэлээс сэргийлэх юм.
© 2024 он. Сант марал. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency