Үтрээ, хярзангийн нөхөн сэргээх мэс засал

Олон төрсөн эмэгтэйчүүд амьдралын явцад бэлгийн харьцаанаас таашаал авах нь багасаж үтрээ сунасан мэдрэмжтэй болж сэтгэл зүйн хувьд таагүй байдалтай болдог ба  хярзан урагдсан эсвэл хайчилсан, оёдол тавиад задарч эдгэрсэн, сорив тогтсон зэрэг нь хүндээ таагүй нөхцөл байдал үүсгэдэг. Энэ тохиолдолд нөхөн сэргээх мэс заслын аргаар үтрээг нарийсгаж, төрөх үед гэмтэл учраагүй мэт болгодог. Мөн мэс засал нь өгсөх замын халдвараас сэргийлэн хийгдэх ба гоо сайхан талдаа өндөр сэтгэл ханамж өгдөг мэс засал юм. Мөн таны хүсэлтийн дагуу бэлгийн уруулыг засах мэс засал хийх боломжтой

Ямар хүмүүс хийлгэхэд тохиромжтой вэ?

-Хярзангийн хуучин урагдалтай

-Дахилтат шээсний өгсөх замын халдвар болон цистит

-Олон төрсөн, үтрээний суналттай хүмүүст энэ мэс засал тохиромжтой.

Үтрээ хярзангийн мэс заслын шарх арчилгаа:

  1. Амралт хүйтэн жин: Аарцгийн ёроолын булчин, хярзангийн мэс заслын шарханд хүйтэн жин тавих нь үрэвсэл, хавдар, өвдөлтийг багасгана.Тайван байж амрах нь шарх эдгэрэлтийг нэмэгдүүлнэ.
  2. Сойлт: Даралтат боолт эсвэл сойлт нь хэвлий, аарцаг ёроолын булчинг өргөж өгснөөр шарх язрахаас сэргийлнэ, шарх хурдан эдгэрэхэд нөлөөлнө.
  3. Хөлөө сойх: Өдөрт 5 минут хэвтэж байгаад хананд хөлөө дээш сойх
  4. Өтгөн хаталтаас сэргийлэх: Шингэн хангалттай уух, эслэг ихтэй хүнс хэрэглэх, өтгөнөөр бие зассаны дараа бүлээн усаар угаах
  5. Өвдөлт намдаах эм хэрэглэж болно.
  6. Оёдол тавьсан тэр хэсгийг цэвэр, хуурай байлгах хэрэгтэй. Ялангуяа бие зассаны дараа заавал шүршиж угааж байгаарай.
  7. Оёдол тавиулсны дараа шархийг эдгэртэл тампон хэрэглэх, бэлгийн харьцаанд орох, оёдолтой хэсгээр суух зэргийг хатуу хориглох хэрэгтэй.

Хэрэв мэс заслын дараа дараах шинжүүд илэрвэл эмчид яаралтай хандаарай. Үүнд:

– Шархны хавдар болон өвдөлт нэмэгдэх

– Шарх руу лугшиж тулж өвдөх

– Шархнаас эвгүй үнэртэй ялгадас гарах

– Цус гаралт үргэлжлэн явагдах

Мэс заслын давуу тал:

-Эдгэрэлт түргэн

-Өвдөлт бага

-Ажил амьдралын дэглэмд хурдан шилжих боломжтой.

-Бэлгийн харьцааны үед авах таашаал нэмэгдэнэ

-Эмэгтэйчүүдийн үрэвсэл дахихаас сэргийлнэ

-Амьдралын чанар дээшилж, сэтгэл санаанд эерэгээр нөлөөлнө.

© 2026 он. Сант марал. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency