Ургийн бичлэг гэж юу вэ?⠀
⠀
Жирэмсний III trimester-с ургийн байдлыг үнэлэх, ургийн бүтэлт (дистресс)-г эрт оношлох,умайн базлалтыг үнэлэх зорилгоор ашигладаг энэхүү шинжилгээний аргийг кардиотокографи (КТГ) гэж нэрлэдэг. ⠀
Ихэнхи ээжүүд маань ургийн бичлэг гэдгээр нь мэдэх байх.⠀
КТГ нь бидний чихэнд сонсогдохгүй өндөр давтамжтай дууны долгионыг ашиглан ургийн зүрхний цохилтыг үнэлдэг багаж юм. Хэвлийд байрлуулдаг 2 төхөөрөмжийн нэг нь ургийн зүрхний цохилтыг, нөгөө нь умайн базлалтыг 20-30 минутын турш үнэлнэ.⠀
Ач холбогдол⠀
• Ургийн хүчилтөрөгчийн дутмагшил⠀
• Ихсийн дутмагшилаас үүдэлтэй УЗЦ өөрчлөлт⠀
• Ургийн хөгжлийн саатал⠀
• Умай ихсийн цусан хангамжийн архаг дутагдал зэргийг эрт оношлон, эмчилгээг эрт эхлүүлэх өндөр ач холбогдолтой. ⠀
Эрсдэл бага жирэмсэн эхэд КТГ заавал хийх шаардлагагүй бөгөөд дараах тохиолдлуудад КТГ хийхийг зөвлөдөг. Үүнд⠀
• Ургийн хөдөлгөөн удаашрах, хэт олшрох⠀
• Эмч УЗЦ-г чагнахад эргэлзээтэй байх⠀
• Дутуу төрөхөөр завдах⠀
• Эх жирэмсний хожуу үеийн хордлоготой⠀
• Илүү тээлт⠀
• Ихэр жирэмсэн⠀
• Ураг буруу байрлалтай⠀
Ургийн бичлэг нь ямар ч туяаны нөлөө ашигладаггүй ба таны хүүхдэд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй тул та санаа зовох хэрэггүй.⠀
Төрөх өрөөний эмч нар маань 30 минут тутам ургийн бичлэг хийж ургаа хэвийн байгаа юу эсэхийг үнэлдэг юм шүү. Ээжүүд маань өвдөлт ихтэй, хэцүү байгаа ч гэсэн удахгүй төрөх хөөрхөн үрээ бодоод тэвчээртэй ургийн бичлэгээ хийлгэж байгаарай.
© 2024 он. Сант марал. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency