Цахим орчинд хүүхдүүдийн мэдлэг авахуйц шинэлэг контент болох цахим аялал буюу интерактив жишиг хичээлүүдийг бэлтгэн econtent.edu.mn сайтад байршуулаад байгаа билээ.
Үүнд багтсан ахлах ангийн Эрүүл мэндийн интерактив хичээлийн “ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТ” сэдвийн хичээлийг санал болгож байна.
Гэр бүл төлөвлөлт гэдэг нь өөрийн эрүүл мэнд, эдийн засаг, амьдралын байдалд тохируулан тохиромжтой насандаа хүүхэдтэй болох, хүүхэдтэй болох хоорондын зайг зөв зохицуулахыг хэлнэ.
Тодруулбал, гэр бүлийн амьдралаа төлөвлөнө гэдэг нь хүүхдийн тоо, төрөлт хоорондын зайг төлөвлөхөөс гадна хаана ямар сууцанд амьдрах, ямар мэргэжил эзэмшиж, хэдэн төгрөгийн цалинтай ямар ажил хийж, гэр бүлээ хэрхэн тэжээх, амралт чөлөөт цагаа гэр бүлээрээ хэрхэн хаана өнгөрүүлэх, хүүхдүүдээ ямар дугуйланд суралцуулах гээд бүхий л зүйлийг төлөвлөхийг хэлнэ. Хүмүүс гэрлэж, гэр бүл болсноор олон сайхан зүйлтэй учирдаг. Түүний зэрэгцээ заримдаа бэрхшээлтэй зүйл ч бас тохиолдоно.
Мөн энэхүү хичээлээр хосууд ямар үүрэг хариуцлагатай байдаг талаар дэлгэрэнгүй бөгөөд ойлгомжтой тайлбарлажээ. Та бүхэн өсвөр насны, ахлах ангийн хүүхэдтэйгээ гэр бүл төлөвлөлтийн талаар нээлттэй ярилцан, магадгүй эхнэр/нөхөртэйгөө хамт амьдралаа хэрхэн бий болгосон талаарх бодит түүхээ хуваалцан “ЭРҮҮЛ МЭНД: ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТ” хичээлийг ЭНД дарж хамтдаа хийгээрэй!
© 2024 он. Сант марал. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency