Эмэгтэй хүний сэрэл төрөл бүрийн зүйлээс болж хөдөлдөг. Энэ нь тухайн хүний онцлог байдалтай холбоотой юм. Тиймээс шээх үед сэрэл хөдлөх нь зүгээр эсвэл зүгээр биш хэмээн тодорхойлох боломжгүй бөгөөд та энэ тохиолдолд суултуур дээр суугаад шээлгүй хэсэг хүлээгээд үзээрэй. Харин энэ үед ч мөн сэрэл хөдлөх мэдрэмж төрж байвал эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж, ярилцах хэрэгтэй.
Маш олон эмэгтэйд тус асуудал тулгарч байсан гэдэгт итгэлтэй байна. Доошоо цагаан зүйл гарах нь тийм ч сүртэй асуудал биш бөгөөд гормоны өөрчлөлтөөс болж, ялгардаг аж. Харин энэхүү цагаан зүйл нь эвгүй үнэртэй байвал, ичимдэг эрхтний үрэвсэлтэй, бэлгийн замын халдварт өвчинтэй болсон байх магадлал өндөр болно. Тиймээс эмчид хандаж, үзүүлэх шаардлагатай.
Ямар ч эмэгтэй сард 2 удаа сарын тэмдэг ирээсэй гэж хүсэхгүй. Хэвийн бүсгүйчүүдийн сарын тэмдэг 25-35 хоногт нэг удаа ирдэг. Харин таных ойр ойрхон ирээд байвал, энэ нь “гипотиреодизм” буюу гормоны өөрчлөлттэй холбоотой юм. Та үүнийг тоолгүй орхиж болохгүй бөгөөд эмчид хандаж, шаардлагатай арга хэмжээг аваарай.
Йог хийх үед болон огцом хөдөлгөөн хийхэд үтрээнээс хий гарч байгаа мэт, чимээ гаран эвгүй байдалд оруулах нь бий. Энэ нь аарцгийн булчин болон хэвлийн булчин хамтарч, хийг түлхэн гаргаж байгаагаас үүдэлтэй бөгөөд хамгийн гол нь та үтрээндээ хий оруулахгүй байхад хангалттай. Харин таныг дасгал хийж байхад хий гараад байвал тампон хийгээрэй. Ингэснээр үтрээнд агаар орохгүй, хий гарахгүй тул санаа зовох зүйлгүй болно.
Таны ичимдэг эрхтний ойролцоо гарч байгаа тууралтууд нь батга биш болохыг анхаараарай. Энэ нь умдагны үсээ авахдаа гэмтээж, харшил өгснөөс болж үүссэн товгор зүйлс юм. Иймд та умдагны үсээ авахдаа анхаарч, боломжтой бол ваксдаж байгаарай.
Үтрээг хучиж байрладаг бэлгийн зүүн бага уруул нь дунджаар 2.1 см өргөнтэй, 4 см урттай (давжаа луувантай ижил) байдаг бол, баруун бага уруул нь 1.9 см өргөнтэй, 3.8 см урттай байдаг гэнэ. Үүнээс харахад хоёр уруул нь урт өргөний хувьд бага зэрэг өөр байх бөгөөд таны бага уруулууд урт богино, том жижиг санагдвал, санаа зовох зүйлгүй юм.
Сарын тэмдэг ирэхийн өмнө эмэгтэй хүний биед “эстроген” даавар ихээр ялгардаг. Энэ нь үтрээ орчмыг хуурайшуулж, загатнуулан тухгүй байдал үүсгэдэг байна. Нэг ёсондоо, таны биед “эстроген” дааврын хэмжээ ихэссэнээс болж ичимдэг эрхтэн загатнаж мэднэ. Мөн үтрээний өвчлөл, үрэвслээс болж, хүчтэй загатнаж, хорсоно. Иймд та ямартай ч эмчид үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй.
© 2024 он. Сант марал. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency